Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн будганд хартугалгын хэмжээ нормоос өндөр байна
2026-06-08 08:001min

Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн будганд агуулагдах хартугалгын хэмжээ аюулгүй байдлын нормоос 2.9-5.5 дахин их байна. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг тул хяналт хийхээр болжээ.
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хана, таазны будганд агуулагдах хартугалгын хэмжээ аюулгүй байдлын нормоос 2.9-5.5 дахин өндөр байна. Хартугалгын өндөр хэмжээ нь оюуны хөгжлийн хоцрогдол, оюуны чадамж буурах, суралцах чадвар муудах, цус багадалт, уналт, таталт зэрэг эрүүл мэндийн асуудлын суурь болдог байна. Үүнтэй холбогдуулан шинээр баригдах болон засвар хийгдэх бүх сургуулиудад хамтарсан хяналт хийхээр төлөвлөж байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэв.
