Цахилгааны төлбөрийн баримтыг Ebarimt системд автоматаар бүртгэх заавар

2026-06-06 18:001min
20260606-180046-file.jpeg
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь цахилгааны төлбөрийн баримтыг Ebarimt системд автоматаар бүртгүүлэх зааврыг танилцууллаа. Хэрэглэгчид 137004 дугаарт цахилгаан хэрэглэгчийн болон НӨАТ-ын кодоо илгээснээр баримт 24 цагийн дотор бүртгэгдэнэ.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь цахилгааны төлбөрийн баримтыг Ebarimt системд автоматаар бүртгүүлэх зааврыг танилцууллаа.

Хэрэглэгч нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд бүртгэлтэй гар утасны дугаараасаа 137004 дугаарт цахилгаан хэрэглэгчийн 7 оронтой код болон НӨАТ-ын урамшууллын системд бүртгэлтэй иргэний 8 оронтой кодыг жишиг зурагт заасан байдлаар бичиж илгээнэ.

Төлбөрийн баримт төлөгдсөний дараа 24 цагийн дотор НӨАТ-ын урамшууллын системд автоматаар бүртгэгдэх юм.