Цахилгааны модон шон өмхөрсний улмаас хүүхэд цахилгаанд цохиулж нас баржээ

2026-06-03 11:001min
20260603-110036-file.jpeg
Хөвсгөл аймагт цахилгааны модон шон өмхөрч, утас тасарснаас хоёр настай хүүхэд цахилгаан хүчдэлд цохиулж нас барсан хэрэг гарлаа.

Цагдаагийн байгууллагад Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5-р багийн нутагт хоёр настай хүүхэд цахилгааны тасарсан утасны үзүүрээс барьж, цахилгаан хүчдэлд цохиулж нас барсан тухай дуудлага иржээ.

Шалгалтын явцад цахилгааны модон шонгийн доод ёзоор өмөрч унаснаас болж цахилгааны утас тасарсан болох нь тогтоогдсон байна. Тус утсанд хүүхэд хүрснээр амь хохирсон байж болзошгүй урьдчилсан нөхцөл тогтоогдсон байна.

Иймд ойр орчимд цахилгааны хазайсан тулгуур шон, ил гарсан, гэмтсэн шугамын утас байгаа бол мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлж, засвар хийлгэхийг анхааруулж байна.