Мэрилин Монрогийн 100 насны ойд 1,037 хүн хувцаслан дэлхийн дээд амжилт тогтоов

Домогт жүжигчин, загварын бэлгэ тэмдэг Мэрилин Монрогийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан 1,037 хүн түүнийг дуурайн хувцаслаж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Өмнөх амжилт 2020 онд Австралийн Брайтон хотод 254 хүн цугларсан байсан бөгөөд энэ удаагийн цугларалт дөрөв дахин их тоотой байв.
Энэхүү арга хэмжээ Палм Спрингс хотын төвд байрлах, уран барималч Сьюард Жонсоны бүтээсэн найман метр өндөр “Forever Marilyn” хөшөөний дор зохион байгуулагдсан юм.
Шүтэн бишрэгчид Мэрилин Монрогийн алдарт шаргал үс, улаан уруулын будаг, цагаан даашинз зэрэг танигдсан төрхийг дуурайж, түүний амьдрал, урлагийн өвийг хүндэтгэн дурссан байна.
Тэдний зарим нь жүжигчний киноны алдарт дүрүүдийг дахин бүтээж, гэрэл зураг авахуулан баярын уур амьсгалыг бүрдүүлжээ.
