Өглөөний хүн болох 13 зөвлөмж

Өглөөний хүн болохын тулд өдөр тутмын хэв маягаа өөрчлөх нь хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй алхам юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын 10 хүн тутмын 1 нь өглөөний хүн, 2 нь шөнийн хүн бөгөөд үлдсэн нь дундаж хүмүүс байдаг. Өглөөний хүн болох нь таны өөрийн сонголтоос хамаарна.
Өглөө сэрмэгцээ орноосоо босохыг хичээх хэрэгтэй. Утасны “snooze” товчийг удаа дараа дарах нь тархинд ачаалал үүсгэж, амралтыг хангалтгүй болгодог.
Өглөө эрт босохын тулд унтлагын дэглэм тогтоох шаардлагатай. Нэгэн хэвийн цагт унтаж, босох нь тархинд цочрол өгөхгүй бөгөөд бага багаар босох цагийг 15-20 минутын зайтайгаар нэмэгдүүлэх нь үр дүнтэй.
Өөрийн физиологийн онцлогт тохируулан унтах цагийн хуваарь гаргаж, нэг долоо хоногийн турш ажиглах хэрэгтэй. Ажил амралтын цагийг зохицуулж, орондоо эрт орохыг зөвлөж байна.
Өдөр бүр тогтмол цагт унтаж, унтахын өмнө аяга халуун цай уух, ном унших зэрэг зуршлыг хэвшүүлэх нь тархинд унтах дохио өгдөг. Хүний бие 21 хоногийн дотор шинэ зуршилд дасдаг.
Өдрийн турш 15-20 минутын дунд зэргийн дугхийх нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй боловч олон удаа, урт хугацаагаар унтах нь шөнийн амралтыг сааруулдаг.
Хэт их өлсөх эсвэл цатгалдах нь шөнийн унталтад сөргөөр нөлөөлж, өглөө сэрэхэд таагүй мэдрэмж төрүүлдэг.
Унтахын өмнө бүх цахилгаан төхөөрөмжийг унтраах нь цахилгаан соронзон орчны нөлөөг багасгаж, амралтыг сайжруулна.
Унтахын өмнөх 1-2 цагт гар утас, зурагт, компьютерээс холдож өглөөний бэлтгэлээ хийх нь өглөөний цагийг үр ашигтай ашиглахад тусална.
Өрөөний дулаан, гэрэл, чимээ, тав тухтай байдлыг тохируулж, ор дэвсгэр, дэр, хувцас зэргийг эвтэйхэн байлгах нь сайн амралтын үндэс юм.
Өглөө эрт босох зорилгоо тодорхойлсноор цагийг үр дүнтэй ашиглах боломжтой. Хэл сурах, шинэ ажил эхлүүлэх, фитнессээр хичээллэх зэрэг үйл ажиллагааг өглөөний цагт хийх нь үр бүтээлтэй.
Сэрүүлэг дуугарахад “snooze” товчийг нэг удаа дараад шууд босох нь өглөөний цагийг үр ашигтай эхлүүлэхэд тусална.
Сонирхолтой сэрүүлэг ашиглах нь сэрэхэд дэмжлэг үзүүлдэг бөгөөд унтах цаг, сэрэх цагийг тохируулах аппликейшнүүдийг ашиглахыг зөвлөж байна.
Нар мандахаас өмнө босч, шинэ өглөөний нарны туяаг мэдрэх нь хүний биеийн дотоод цагийг зохицуулахад тустай.
