З.Эмүжин 5 хүний амийг аварч Шударга журам медалиар шагнагдав

2026-06-02 08:001min
20260602-080025-file.jpeg
Сүхбаатар дүүргийн сурагч З.Эмүжин найз болон гэр бүлийн дөрвөн хүний амь насыг аварч, Ерөнхийлөгчийн Шударга журам медалиар шагнагдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 5б ангийн сурагч З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа. З.Эмүжин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өглөө найз Б.Ариунзаяа болон түүний гэр бүлийн дөрвөн хүний амь насыг аварсан юм.

Түүнд мөн Монголын сурагчдын холбоо “Эрдмийн баяр”-ын өдөр “Тэргүүний сурагч” алтан медалиар шагнасан байна. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Ган-Утас “Хоёр хүүхэд маань нэгдүгээр ангиасаа найзалж, нөхөрлөж байна. Ийм сайхан сэтгэлтэй, үерхэлдээ үнэнч хүүхэд олон байгаасай. Бидний амийг аварсан З.Эмүжиндээ, охиноо зөв хүмүүжүүлсэн аав, ээжид нь талархаад баршгүй. Үнэхээр их баярлаж байна” гэжээ.