Монголын үндэсний бөхийн холбооноос зургадугаар сарын барилдааны хуваарийг танилцууллаа

Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх зургадугаар сард зохион байгуулах барилдаануудын хуваарийг танилцууллаа. Энэ сарын хугацаанд нийт таван барилдаан болохоор төлөвлөгдсөн байна.
Зургадугаар сарын 1-ний Даваа гарагт өглөөний 09:00 цагт хүүхдийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан эхэлнэ.
Зургадугаар сарын 6-ны Бямба гарагт 11:00 цагт цэргийн цол чимэг олгох “Бүх цэргийн наадам-2026” зохион байгуулагдана.
Зургадугаар сарын 7-ны Ням гарагт 11:00 цагт Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан болно. Энэ барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх оролцох юм.
Зургадугаар сарын 27-ны Бямба гарагт 11:00 цагт нийслэлийн иргэдийн баяр болох “Хүрээ цам даншиг наадам-2026” зохион байгуулагдах бөгөөд дараагийн өдөр буюу 28-ны Ням гарагт 15:00 цагт тус наадмын барилдаан үргэлжилнэ.
