Улаанбаатар хотод халуун усны хязгаарлалт хийх хуваарь гарлаа
2026-06-01 13:011min

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК энэ сарын 2-ноос 12-ны хооронд халуун усны хязгаарлалт хийж, дулаан хангамжийн шугамд засвар хийхээр төлөвлөжээ.
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас энэ зун дулаан хангамжийн шугамд засвар хийхээр төлөвлөж, халуун усны хязгаарлалт хийх хуваарийг гаргасан байна. Засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлж, наймдугаар сарын 25-нд дуусах юм.
Тухайлбал, энэ сарын 2-ны мягмар гарагаас эхлэн 10 хоногийн хугацаанд халуун усны хязгаарлалт хийхээр төлөвлөжээ. Хязгаарлалт хийх байршлууд нь Барс-2 захаас Хархорин зах хүртэлх 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг, Талх чихэр ХХК, Драгон Холдинг ХХК, Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨААТҮГ, Ач анагаах ухааны дээд сургууль орчмын хэрэглэгчид, мөн Москва хороолол, Ханын материал, Баянхошуу орчмын хэрэглэгчдийг хамарч байна.
