Зургаадугаар сарын 1-ний өдөр авто замуудыг түр хугацаанд хаана

2026-06-01 12:001min
20260601-120046-file.jpeg
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зургаадугаар сарын 1-ний өдөр зарим авто замыг түр хугацаанд хаах зохион байгуулалт хийгдэж байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ зургаадугаар сарын 1-ний өдөр 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан авто замыг түр хугацаанд хаах зохион байгуулалт хийгдэж байна.

Зургаадугаар сарын 1-ний өдөр 06:00-20:00 цагийн хооронд дараах авто замуудыг хаана:
– Жуулчны гудамж: Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл,
– Ерөнхий сайд Амарын гудамж: Төрийн ордны зүүн талын уулзвараас Спортын төв ордны уулзвар хүртэл,
– Д.Сүхбаатарын гудамж: Төв шуудангийн уулзвараас Чингис хааны музейн уулзвар хүртэл,
– Их сургуулийн гудамж: Гадаад харилцааны яамны уулзвараас Монгол Улсын Их Сургуулийн уулзвар хүртэл.

Мөн зургаадугаар сарын 1-ний өдөр 08:00-22:00 цагийн хооронд П.Гэндэнгийн гудамж буюу Монголын хүүхдийн ордны хойд уулзвараас Шангри-Ла худалдааны төвийн зүүн хойд уулзвар хүртэлх авто замыг хаана.

Энэхүү зохион байгуулалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.