Л.Энх-Амгалан: Хувийн сургуулиудын төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллана
2026-05-28 19:011min

Боловсролын сайд Л.Энх-Амгалан багшийн хомсдлын асуудалгүй гэдгийг онцолж, хувийн сургуулиудын өндөр төлбөр болон жилээр төлбөр авах асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг мэдээлэв.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр Монгол Улсад багшийн хомсдлоос үүдэн хичээл, сургалтын үйл ажиллагаа тасалдсан тохиолдол байхгүй гэдгийг онцлов. Мөн энэ наймдугаар сард PISA үнэлгээний үр дүнг дэлхийн бусад орнуудын хамт зарлах гэж байгааг мэдэгдэв. Хувийн сургуулиудын холбоодтой ажлын хэсэг байгуулсан бөгөөд энэ ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд ажиллах юм. Улмаар хувийн сургуулиудын өндөр төлбөр болон төлбөрөө жилээр нь авдаг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байгааг дурдсан.
