Хүүхэд бүрийг компьютертой болгох саналыг дэмжинэ
2026-05-26 12:001min

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье" бодлогоо танилцуулж, Хүн намын зөвлөл багшийн орон тоо нөхөх, сургуулиуд хамтарч ажиллах, хүүхэд бүрийг компьютертой болгох зэрэг санал дэвшүүлжээ.
УИХ дахь Хүн намын зөвлөлд Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” гэсэн бодлогоо танилцууллаа.
Хүн намын зөвлөлөөс багшийн сул орон тоог нөхөх, дээд сургуулиудыг санхүүгийн бие даасан байдалд шилжүүлэх, багийн болон хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиуд дээр хамтарч ажиллах, хүүхэд бүрийг компьютертой болгох, мөн үйлдвэрчний эвлэлүүдийг нэгтгэх зэрэг санал дэвшүүлсэн байна.
