Д.Бум-Очир гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа эгүүлэн татлаа

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир өөрийн санаачилсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эгүүлэн татахаар болсон байна.
Тэрбээр уг хуулийн төсөлд сонгуульд оролцох боломж хязгаарлагдмал 250 орчим мянган сонгуулийн насны иргэдийн санал өгөх эрхийг өргөжүүлэх зорилгоор хөдөө орон нутагт ажиллаж буй иргэд, хотод сурч буй оюутнууд тухайн газартаа санал өгч, санал нь албан ёсны бүртгэл дээр шууд бүртгэгдэх зохицуулалт оруулсан юм.
Мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн санал өгөх хугацааг 2 өдрөөс 5 өдөр болгон нэмэх санал тусгасан байв.
Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцэхэд олонх нь дэмжээгүй бөгөөд, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээс АН-ын бүлэг завсарлага авсан байна.
Үүний улмаас УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийж, Д.Бум-Очир гишүүн уг хуулийн төслийг эргүүлэн татсан болохыг мэдэгдэв.
