Үндэсний давхар даатгал ХК гавьяаттай боллоо

2026-05-18 22:111min
Screenshot 2026-05-18 220547

“Үндэсний давхар даатгал” ХК-ийн Бүртгэл, санхүү төлөвлөлтийн газрын дарга Чимид-Очирын Соронзонболд Монгол улсын Гавьяат эдийн засагч боллоо. Даатгал санхүүгийн салбарт тасралтгүй 27 жил ажилласан түүнийг өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын гавьяат эдийн засагч цолоор шагнасан байна.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Чимид-Очирын Соронзонболд нь Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Хэрэглээний Биотехнологийн Дээд Сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр тус тус суралцаж төгсчээ.

Ажил хөдөлмөрийн гараагаа 1999 оноос эхэлсэн бөгөөд Петровис ХХК-д менежер, ШТС-ийн эрхлэгчээр, 2005 оны 02 дугаар сараас Газтек ХХК-д нягтлан бодогчоор, 2005 оны 10 дугаар сараас Тэнгэр Даатгал ХХК (хуучнаар Прайм Женерал Даатгал ХХК)-д нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор, 2011 оны 5 дугаар сараас эхлэн Соёмбо Даатгал ХХК-ийн санхүүгийн газрын захирал, 2016 оны 8 дугаар сараас Соёмбо даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2017 оны 6 дугаар сараас одоог хүртэл “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч, санхүү албаны даргаар томилогдон ажиллаж байна.

Тус компаний бас нэгэн ажилтан энэ үеэр Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан нь компаний андагчийн нэг Андеррайтер Ч.Долгорсүрэн юм.