Дональд Трамп 9 жилийн дараа БНХАУ-д төрийн айлчлал хийв

2026-05-14 08:001min
20260514-080032-file.jpeg
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 9 жилийн дараа БНХАУ-д төрийн айлчлал хийж, Ши Жинпинтэй Иран, цөмийн зэвсэг, худалдаа болон хиймэл оюуны асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2024 оны тавдугаар сарын 13-ны орой Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Түүнийг Хятадын дэд дарга Хань Жөн угтан авсан байна.

Энэхүү айлчлал нь Дональд Трампын 9 жилийн дараа БНХАУ-д хийж буй төрийн өндөр дээд хэмжээний айлчлал юм.

2024 оны тавдугаар сарын 14-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жинпин нар албан ёсны уулзалт хийж, хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.

Хэлэлцээрийн гол сэдвүүд нь Иран, цөмийн зэвсэг, худалдаа болон хиймэл оюуны асуудлууд бөгөөд энэ үеэр стратегийн чухал ашигт малтмалын хэлэлцээрийг сунгах эсэхийг авч хэлэлцэх юм гэж АНУ-ын албаныхан мэдээлсэн байна.