2026 оны дөрөвдүгээр сард малын үнийн өсөлт бүртгэгдэв
2026-05-13 22:011min

2026 оны дөрөвдүгээр сарын малын зах зээлийн мэдээгээр ат, соёолон үрээ, хязаалан үхэр, эр хонь, эр ямааны үнэ өмнөх оныхоос өссөн байна. Эр хонины үнэ Улаанбаатар болон Дархан-Уулд хамгийн өндөр байлаа.
2026 оны дөрөвдүгээр сарын малын зах зээлийн дундаж үнийн мэдээгээр атны үнэ 2.1 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 600 мянган төгрөгөөр өссөн байна. Соёолон үрээний үнэ 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 400 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Хязаалан гунан үхрийн үнэ 2.3 сая төгрөгт хүрч, өмнөх оныхоос 900 мянган төгрөгөөр өссөн байна. Эр хонины үнэ 410 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 130 мянган төгрөгөөр нэмэгдсэн бол эр ямааны үнэ 260 мянган төгрөг болж, 80 мянган төгрөгөөр өссөн байна.
2026 оны дөрөвдүгээр сард эр хонины үнэ Улаанбаатар хот болон Дархан-Уул аймагт хамгийн өндөр буюу 490 мянган төгрөг байхад, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 280 мянган төгрөгт хүрсэн байна.
