Баянхонгорын хоёр хөвгүүн живсэн хүүхдийг аварчээ

2026-05-11 09:001min
20260511-090024-file.jpeg
Баянхонгор аймагт 13, 14 настай хоёр хөвгүүн голд живсэн хүүхдийг уснаас гарган, хиймэл амьсгал хийж амь насыг нь аварсан байна.

Баянхонгор аймагт 13, 14 настай хоёр хөвгүүн голд живсэн, ухаан алдсан хүүхдийг уснаас татаж гаргасан байна. Тэд эмнэлгийн тусламж иртэл ээлжлэн хиймэл амьсгал хийж, хүүхдийн амь насыг аварчээ. Хөвгүүд өөрсдөө айсан ч өрөөлийн төлөө хүйтэн ус руу орж, яаралтай тусламж үзүүлсэн байна.

Энэ үйлдлийг аймгийн төвийн Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 7Б ангийн сурагч Б.Баярдалай, 8Г ангийн сурагч А.Ган-Очир нар гүйцэтгэсэн юм.