Владимир Путин Украины дайн удахгүй дуусна гэж үзэж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2026 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Москва хотод болсон Ялалтын парадын үеэр Украины дайн удахгүй дуусна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Украинд ялалт байгуулахыг амласан бөгөөд хэдэн цагийн дараа дайн ойрын хугацаанд төгсөх боломжтой гэж мэдэгдсэн байна.
Мөн Путин Европын аюулгүй байдлын шинэ зохицуулалтын талаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ хэлэлцээнд Германы канцлер асан Герхард Шредер хамгийн тохиромжтой хүн гэж үзэж байгаагаа дурджээ.
ОХУ 2022 онд Украин руу цэргээ оруулж дайн эхлүүлсэн нь Орос, барууны орнуудын харилцааг 1962 оны Кубын пуужингийн хямралаас хойш хамгийн хурцадмал түвшинд хүргэсэн юм. Тухайн үед дэлхий цөмийн дайны ирмэгт тулж байсан билээ.
Путин дайн үүссэн шалтгааныг тайлбарлахдаа барууны “глобалист” удирдагчдыг буруутгаж, 1989 онд Берлиний хана нурсны дараа НАТО зүүн зүгт өргөтгөхгүй гэж амласан ч дараа нь Украиныг Европын холбооны нөлөөнд оруулахыг оролдсон гэж хэлсэн байна. Гэвч НАТО ийм амлалт өгсөн нь үнэн биш юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн жилээс хойш Украины дайныг зогсоохоор оролдсон ч амжилтанд хүрээгүй бөгөөд Кремль Вашингтоны зуучилсан энхийн хэлэлцээ зогсонги байдалд орсон гэж мэдэгдсэн байна.
