Л.Энхрийлэн Казахстаны их дуулга тэмцээнд алтан медаль хүртэв
2026-05-10 15:011min

Казахстаны Астана хотод болж буй их дуулга тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -63 кг жинд Л.Энхрийлэн аваргын алтан медаль хүртлээ. Монгол улс медалийн чансаагаар хоёрдугаар байранд байна.
Казахстан улсын Астана хотод зохиогдож буй их дуулга тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -63 кг жингийн төрөлд Монгол Улсын үндэсний шигшээ баг, Сүлд спорт хороо, Блю Драгон ХК-ийн тамирчин, ДАШТ-ийн хошой хүрэл медальт, Ази тивийн хошой аварга Л.Энхрийлэн ОХУ-ын өрсөлдөгчөө ялж аваргын алтан медаль хүртлээ.
Ингэснээр Монгол Улс тэмцээнд 2 алтан медаль, 1 мөнгөн медаль, 2 хүрэл медаль хүртэж, медалийн чансаагаар хоёрдугаар байранд эрэмбэлэгдэж байна.
Өнөөдөр хүнд жингийн таван төрөлд барилдаан үргэлжлэн явагдана.
