2026 оны 5 дугаар сарын 8-18-ны цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр энэ сарын 12, 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байх төлөвтэй байна.
2026 оны 5 дугаар сарын 8-18-ны хооронд дараах байдлаар хур тунадас орох төлөвтэй байна. 8-нд төвийн аймгуудын нутгийн зарим газарт, 9-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутгаар хур тунадас орох магадлалтай.
11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 14-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орох төлөвтэй байна.
15-нд Увс нуурын хотгороор, 16-17-нд баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж магадгүй.
Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метрийн хурдтай байх бөгөөд 8-нд тал хээрийн нутгаар, 11-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 12-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 13-нд говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
14-нд зүүн аймгуудын нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температурын хувьд 13-нд баруун аймгуудын нутгаар сэрүүсэж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө +2…-3 градус хүйтэн, өдөртөө +13…+18 градус дулаан байна.
Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 градус дулаан, өдөртөө +17…+22 градус, их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +28…+33 градус, бусад нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Улаанбаатар хот орчимд 13-нд бага зэргийн бороо орох төлөвтэй бөгөөд бусад хугацаанд бороо орохгүй байна.
Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метрийн хурдтай, 13-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байх ба 13, 14-нд бага зэрэг сэрүүхэн байна.
