ОХУ-ын Ялалтын баярын парад цомхон болж, олон улсын зочдын тоо багасчээ

2026-05-09 13:001min
20260509-130028-file.jpeg
ОХУ энэ жилийн Ялалтын баярын парадыг аюулгүй байдлын улмаас цомхон зохион байгуулж, танк, хуягт машин оролцохгүй байна. Олон улсын зочдын тоо өмнөх жилүүдээс багасч, хоёр төрийн тэргүүн оролцох төлөвтэй байна.

ОХУ энэ жилийн Ялалтын баярын парадыг аюулгүй байдлын үүднээс бусад жилүүдтэй харьцуулахад цомхон зохион байгуулж байна. Тодруулбал, энэ удаагийн парадад танк, хуягт машин зэрэг цэргийн хүнд техник харагдахгүй байгаа юм. Мөн олон улсын зочдын тоо ч өмнөх жилүүдээс цөөрчээ.

2014 онд ОХУ Украин руу довтолж, Крымийн хойгийг хүчээр нэгтгэхээс өмнө барууны томоохон орны удирдагчид Ялалтын баярын парадад оролцдог байв. Харин 2022 оны эхээр ОХУ бүрэн хэмжээний дайн эхлүүлснээр олон улсын зочдын жагсаалт улам багассан байна. Оросын Гадаад хэргийн яамнаас гаргасан 2026 оны зочдын жагсаалт нь орчин үеийн түүхэнд хамгийн богино жагсаалт болжээ.

2026 оны тавдугаар сарын 9-ний өдөр болох парадад Лаосын Ерөнхийлөгч Тонглун Сисулит, Малайзын Дээд удирдагч Султан Ибрахим гэсэн хоёр төрийн тэргүүн оролцох төлөвтэй байна. Кремль Словакийн Ерөнхий сайд Роберт Фицог оролцоно гэж мэдэгдсэн ч тус улсын Гадаад хэргийн дэд сайд Растивлав Хованец түүнийг оролцохгүй гэж мэдээлсэн байна.