Алдарт эхийн одонтой эхчүүдийн мөнгийг нэмэгдүүлж олгох боллоо

2026-05-08 14:001min
20260508-140019-file.jpeg
2025 оноос эхлэн Алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох мөнгийг хоёр дахин нэмэгдүүлж, 5-р сарын 26-наас эхлэн олгоно. Өнгөрсөн онд 14 мянга гаруй ээж одон авсан.

“Алдарт эхийн одон”-той эхчүүдийн мөнгийг 5-р сарын 26-наас эхлэн олгохоор болсон байна. 2025 оноос эхлэн Эхийн алдар I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгодог 200 мянган төгрөгийг 400 мянган төгрөг болгон нэмэгдүүлжээ. Мөн II зэргийн одонтой эхэд олгодог 100 мянган төгрөгийг 200 мянган төгрөг болгосон байна. Өнгөрсөн 2025 онд 14 мянга гаруй ээж Алдарт эхийн одон хүртсэн аж.