Монгол офицер АНУ-д мэргэжлийн алтан тэмдэг хүртэв

2026-05-08 16:001min
20260508-160033-file.jpeg
Монгол Улсын Зэвсэгт хүчний ахлах дэслэгч С.Лхагвасүрэн АНУ-д суралцаж байхдаа ХБНГУ-ын цэргийн мэргэжлийн алтан тэмдгийн болзлыг хангаж, дэлхийн хэмжээний хүлээн зөвшөөрөлтэй мэргэжлийн зэргийг авсан байна.

Монгол цэргүүд АНУ-д зохион байгуулагдсан олон улсын бэлэн байдал, бэлтгэлжилтийн тэмцээнд дэд байрт шалгарсан байна. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний ахлах дэслэгч С.Лхагвасүрэн АНУ-д холбоо, кибер аюулгүй байдлын офицерын дамжаанд суралцах хугацаандаа шилдэг суралцагчдын нэг болж, ХБНГУ-ын цэргийн мэргэжлийн алтан тэмдгийн болзлыг хангажээ.

ХБНГУ-ын Зэвсэгт хүчин нь АНУ-д суралцаж буй дэлхийн орнуудын цэргийн алба хаагчдад мэргэжлийн зэргийн шалгалт явуулдаг бөгөөд амжилттай тэнцсэн суралцагчид хүрэл, мөнгө, алтан медаль хүртдэг байна.

С.Лхагвасүрэн ахлах дэслэгч төгсгөлтийн баярын арга хэмжээнд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү мэргэжлийн зэргийг гардан авчээ. Тэрбээр биеийн тамир, буудлага, маршийн даалгаврыг амжилттай гүйцэтгэж, дэлхийн орнуудын дунд Монгол Улсаа төлөөлөн ганцаар шалгарсан бөгөөд АНУ-ын цөөхөн хэдэн алба хаагчийн нэг болжээ.