УИХ Гадаад зээллэгийн ашиглалтын хуулийн төслийг буцаав

2026-05-08 18:001min
20260508-180027-file.jpeg
УИХ-ын чуулганаар Гадаад зээллэгийн ашиглалтын тухай хуулийн төслийг дэмжээгүй тул буцаажээ. Төслийн хүрээнд Эрдэнэбүрэнгийн УЦС, нефть боловсруулах үйлдвэр, “Сэлбэ дэд төв” зэрэг бүтээн байгуулалтуудын санхүүжилт багтсан байв.

Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд зарим хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтыг явууллаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүний өргөн барьсан Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг зохион байгуулсан юм. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул уг хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа.

Уг хуулийн төсөлд гурван томоохон төслийг санхүүжүүлэх заалт багтсан бөгөөд үүнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр, “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалт орсон байв.

Аж үйлдвэрийн хөгжлийн сайд Г.Дамдинням нефть боловсруулах үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болсон талаар мэдэгдэж, санхүүжилтийн асуудлыг шийдэх санал хураалт УИХ-д дэмжигдээгүйд харамсч буйгаа илэрхийлэв.