Үндэсний бичиг үсгийн баяр жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагт тэмдэглэгдэнэ

2026-05-01 10:001min
20260501-100024-file.jpeg
Монгол хэл, бичиг үсгийг сурталчлах "Үндэсний бичиг үсгийн баяр" жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагт тэмдэглэгддэг бөгөөд олон нийтийн оролцоотой арга хэмжээ зохион байгуулагддаг.

Монгол хэл, бичиг үсгийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой “Үндэсний бичиг үсгийн баяр” жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагт тэмдэглэгддэг.

Энэхүү баярыг 2003 онд Ерөнхийлөгчийн зарлигаар баталж, 2019 онд албан ёсны тэмдэглэлт өдөрт оруулсан.

Баярын өдөр монгол бичгийг сурч, судлах, үндэсний бахархлаа илэрхийлэхийн зэрэгцээ үндэсний дархлаагаа бэхжүүлэх ач холбогдолтой юм.

Үүнтэй холбогдуулан улс орон даяар олон нийтийн оролцоотой танин мэдэхүйн арга хэмжээ, салбар хоорондын хамтын ажиллагаа, сурталчилгааны ажлууд зохион байгуулагддаг.