Тэрбум мод экспо үзэсгэлэн худалдаа дөрөвдүгээр сарын 25-наас эхэлнэ

Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав болон есдүгээр сарын бямба, ням гаргуудыг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарлаж, улс орон даяар мод тарих, арчлах, хамгаалах ажлыг зохион байгуулдаг уламжлал тогтсон байна.
Энэ хүрээнд “Тэрбум мод экспо” тарьц, суулгацын үзэсгэлэн, худалдааг дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 15-ны хооронд нийт 20 хоногийн хугацаанд зохион байгуулж байна.
Үзэсгэлэн нь мод үржүүлэг, ойжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, сурталчлах, зах зээлийн холбоог өргөжүүлэх зорилготой юм.
Барилгачдын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Жуковын талбай, Налайх дүүргийн Соёлын төв ордны талбайд байрлах 81 асраас стандартын шаардлага хангасан тарьц, суулгацыг худалдан авах боломжтой.
Тарьц, суулгацын үнэ сортоосоо хамааран 35 мянгаас 300 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг гэж худалдаачид мэдээлэв.
Гоёл чимэглэлийн мод, бутны зарим үнэ:
Мөнгөлөг улиас: 5000-25000₮
Улиас: 5000-8000₮
Хайлаас: 500-2500₮
Бургас: 2500-3500₮
Буйлс: 5000-10000₮
Гүйлс: 15000-25000₮
Өрөл: 15000-35000₮
Монос: 10000-15000₮
Агч мод: 10000-15000₮
Тэсгэй тэсмэг: 10000₮
Гандигар: 15000-25000₮
Нохойн хошуу: 10000-15000₮
Тэхийн шээг: 10000-15000₮
Шар хуайс: 3500-5500₮
Форзиция: 25000-45000₮
Калина: 120000-150000₮
Кармен: 85000₮
Хүйтэнд тэсвэртэй сарнай: 45000₮
Тэс мод: 45000-65000₮
Боролзогоно: 10000-15000₮
Гацуур: 250000₮
Шинэс / Хар мод: 35000-65000₮
Голт бор (цагаан): 15000-35000₮
Голт бор (бутлаг): 3500-55000₮
Голт бор (венгерская): 35000-45000₮
Мөнгөлөг жигд: 15000₮
Улаан яргай: 25000₮
Тавилгана: 8000-15000₮
Нарс мод: 40000-50000₮
Гацуур: 35000-300000₮ (үнэ сортоосоо хамаарна)
Жимс, жимсгэний модны үнэ:
Алим (торинуун): 45000-55000₮
Алим (бэсрэг): 55000₮
Шар чавга: 55000₮
Улаан чавга: 50000-65000₮
Ногоон лийр: 50000-65000₮
Шар лийр: 55000₮
Улаан интоор: 25000₮
Хар интоор: 5000-10000₮
Үхрийн нүд: 10000-25000₮
Далан хальс: 15000-25000₮
Бөөрөлзгөнө: 10000₮
Тошлог: 25000-35000₮
