Их Британийн хаан III Чарльз АНУ-д албан ёсны айлчлал хийв

Их Британийн хаан III Чарльз гэргийн хамт албан ёсны айлчлал хийхээр 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр АНУ-д хүрэлцэн очжээ.
Тэднийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний гэргий Мелания Трамп нар Цагаан ордонд угтан авсан байна.
Айлчлалын хүрээнд III Чарльз мягмар гарагт АНУ-ын Конгрессын хоёр танхимд үг хэлэхээр төлөвлөжээ. Энэ нь Британийн хаан Конгрессын өмнө үг хэлсэн хоёр дахь тохиолдол юм. Өмнө нь Хатан хаан II Элизабет 1991 онд Конгрессын өмнө үг хэлж байжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэ айлчлал нь сүүлийн үед АНУ, Израил Ираны эсрэг хийсэн үйл ажиллагаанаас үүдэн хүндрэлтэй болсон Америк-Британийн харилцааг сэргээх зорилготой юм. Тухайлбал, 2024 оны 3 дугаар сард Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер АНУ-д Британийн баазуудыг Иранд цохилт өгөхөд ашиглахыг хориглосон байна. Мөн Британийн цэргийн хөлөг онгоцыг Ормузын хоолой руу илгээхээс татгалзсанаас хоёр орны уламжлалт найрсаг харилцаанд хүндрэл үүссэн юм.
