Монголын жюү жицүгийн тамирчин Азийн элсний VI наадмаас хүрэл медаль хүртэв
2026-04-24 13:531min

Азийн элсний VI наадамд Монголын жюү жицүгийн тамирчин Г.Монголжин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр АНЭУ-ын тамирчныг буулган авч медалийн төлөө өрсөлдсөн байна.
Хятадын Саньяа хотод Азийн элсний VI наадам өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Монголын баг тамирчдын медалийн салхийг жюү жицүгийн тамирчид хагалсан байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд “Гаруда” академи, “Гүмүда” констракшны тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртжээ.
Г.Монголжин эхний тойрогт хийлж, дараа нь Сингапурын бөхийг цэвэр ялсан байна. Гэвч гурав дахь барилдаандаа АНЭУ-ын бөх Асма Алхосанид оноогоор ялагджээ. Улмаар дагах барилдаанд Солонгосын тамирчныг торгуулиар хожиж, хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрх авсан байна.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд Г.Монголжин АНЭУ-ын тамирчин Хесса Алшамсиг буулган авчээ. Хесса Алшамси нь жюү жицү бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль хүртсэн тамирчин юм.
