УИХ-ын гишүүн Б.Баярбаатар оффтейк гэрээний асуудлыг ил тод болгохыг шаардлаа
2026-04-24 14:531min

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг нээлттэй ил болгох, холбогдох хүмүүс нотлох баримттай байх ёстойг онцлов.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар оффтейк гэрээтэй холбоотой асуудлуудыг ил тод болгох шаардлагатайг онцлов. Тэрбээр энэ асуудлын ард их хэмжээний мөнгөний асуудал байгаа тул нууцлах шалтгаан байхгүй гэв. Мөн 110 сая ам.доллар тараасан тухай Л.Оюун-Эрдэнэ, хүн шатааж хөнөөсөн хэргийн талаар ярьсан Б.Энхбаяр нар өөрсдийн мэдээллийг нотлох ёстойг дурдав. Сүр дуулиантай зүйл яриад нотолгоогүй явж байгаа нь ёс зүйн зөрчил гэж тэр хэллээ.
