Монгол Улс төрийн үйлчилгээний API-г хувийн хэвшилд нээв

2026-04-21 17:011min
20260421-170146-file.jpeg
Монгол Улс төрийн үйлчилгээний API үйлчилгээг хувийн хэвшилд нээж, НҮБ-ын цахим засаглалын индексээр 28 байр урагшилж, e-Mongolia платформ нь олон улсын хүндэт шагнал авлаа.

Монгол Улс төрийн үйлчилгээний салбарт API үйлчилгээний нээлтийг хувийн хэвшилд олгож байна. Энэ нь тус салбарт Монгол Улс зөвхөн суралцагч бус, тодорхой хэмжээнд туршлага бүтээсэн улс болсон гэдгийг илтгэнэ.

НҮБ-ын 2024 оны “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 46 дугаарт эрэмбэлэгдэж, 2022 оныхоос 28 байр урагшилсан байна. Энэхүү ахиц нь олон улсын индексээр ухарч бус, урагшлах боломжтойг мэдээллийн технологийн салбарынхан нотлон харуулжээ.

Мөн e-Mongolia платформ нь 2023 онд “Open Government Partnership”-ийн шагналын хөтөлбөрт хүндэт үнэлгээ авсан байна.