Төв талбайд бие зассан БНХАУ-ын иргэнийг 20 хоног баривчилна

2026-04-21 15:021min
20260421-150215-file.jpeg
Төв талбайд олон нийтийн дэг журмыг зөрчсөн БНХАУ-ын иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгож, 20 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.

2024 оны тавдугаар сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад төв талбайд бие зассан БНХАУ-ын иргэний талаар гомдол ирсэн байна. Уг хэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл (Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах), 5.2 дугаар зүйл (Танхайрах), мөн 15.2 дугаар зүйл (Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулах)-д заасны дагуу шалгагдаж, шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс гадаад улсын иргэнийг олон нийтийн газар бие зассан үйлдэлд 10 нэгжээр, төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүйд 250 нэгжээр торгож, олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэсэн үйлдэлд 20 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.