Дулааны 4 дүгээр цахилгаан станцын шинэ зуухны хөрөнгө оруулалтыг Засгийн газар хэлэлцэнэ
2026-04-18 12:301min

Дулааны 4 дүгээр цахилгаан станцын шинэ зуухны 90 сая ам.долларын хөрөнгө оруулалтын асуудлыг Засгийн газар хэлэлцэхээр болжээ. Станц дулааны эрчим хүчний үйлдвэрлэл дээр алдагдалтай ажиллаж байна.
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын шинэ зуухны 90 сая ам.долларын хөрөнгө оруулалтын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байна.
Станц 1 киловатт цахилгааныг 83 төгрөгөөр үйлдвэрлэж, 117 төгрөгөөр борлуулж байна. Харин 1 Гкал дулааныг 40,800 төгрөгөөр үйлдвэрлэж, зөвхөн 4,283 төгрөгөөр борлуулж байгаа нь дулааны эрчим хүчний үйлдвэрлэл дээр 36 мянган төгрөгийн алдагдал үүсгэж байгааг харуулж байна.
