Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, салхи ширүүснэ

2026-04-18 11:001min
20260418-110033-file.jpeg
Ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 9-14 метр хүрч, говь орчмоор шороон шуурга шуурна. Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг, бороо, нойтон цас орж, салхи ширүүснэ.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Нутгийн баруун хагаст салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, говийн бүс нутгаар секундэд 28 метр хүрч, зарим үед секундэд 34 метрийг давж шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр хүйтэрч -1…-6 градус хүйтэн байна.

Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +24…+29 градус дулаан байна.

Говийн бүс нутгийн зүүн хойд хэсэг, Хэрлэн, Туул голын хөндийгөөр +16…+21 градус, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Температур +16…+18 градус, үдээс хойш эрс хүйтэрнэ.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Температур +16…+18 градус байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Температур +14…+16 градус, үдээс хойш эрс хүйтэрнэ.

05 цагт Улаанбаатар хотод 6 градус дулаан, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 854 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурч байгаад өсөх төлөвтэй байна.