Чингэлтэй дүүрэгт “Бид хамтдаа” зөвлөгөө боллоо

2026-04-18 10:301min
20260418-103025-file.jpeg
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран хүүхдүүдэд эрх зүйн мэдлэг олгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Бид хамтдаа” зөвлөгөөг зохион байгууллаа.

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран “Бид хамтдаа” зөвлөгөөг Нийслэлийн Онцгой байдлын газрын соёлын төвд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар, Чингэлтэй дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Х.Азбаяр, Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Гантогоо, “Ёс суртахууны давлагаа” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, Соёлын тэргүүний ажилтан, дуучин, хуульч Т.Бат-Оргил нар болон ерөнхий боловсролын 13 сургуулийн “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн 200 сурагч оролцлоо.

Энэхүү арга хэмжээ нь хүүхдүүдэд эрх зүйн мэдлэг олгох, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ирээдүй хойч үе болсон хүүхэд, залуучуудад эерэг харилцаа, зөв соёл, хандлага төлөвшүүлэхэд чиглэгдсэн юм.

Зөвлөгөөний үеэр хүүхдүүдэд “Халуун бороо” киног үзүүлж, дуучин С.Гантогоо сурагчдад үе тэнгийн дээрэлхэлтгүй нийгмийг хамтдаа бүтээхийг уриалж, өөрийн уран бүтээлээсээ толилууллаа.