2026 оны улаанбуудайн үрийн нөөц ба тариалалтын зорилт

2026 оны тариалалтад нийт 50.0 мянган тонн улаанбуудайн үр шаардлагатай байна. Тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд 28 мянган тонн, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК 11.2 мянган тонн, нийт 39.2 мянган тонн үрийн улаанбуудайн нөөц бүрдүүлжээ.
Эдгээр үрийг тариалан эрхлэгчдэд 30 хувийн урьдчилгаа төлбөртэй зээл хэлбэрээр олгож байна.
2026 оны хаврын тариалалтад дутагдах 12.0 мянган тонн үрийн улаанбуудайг импортлох шийдвэр гаргаж, 22 аж ахуйн нэгжид импортлох зөвшөөрөл олгосон байна. Одоогоор 7 мянган тонн үрийн улаанбуудай импортоор орж ирээд байгаа бөгөөд ингэснээр нийт 46 мянган тонн үрийн нөөц бүрдсэн байна.
Энэ онд улсын хэмжээнд 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт тавьжээ.
Эх сурвалж: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
