ЦЕГ, ТЕГ хар тамхи хил дамнуулан худалддаг бүлэглэлийг илрүүлэв

Цагдаагийн ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажиллагаагаар хар тамхи хил дамнуулан худалддаг зургаан бүлэглэлийн 16 гишүүнийг илрүүлжээ. Тэд нийт найман гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд баривчлах үедээ их хэмжээний синтетик хар тамхи хураан авсан байна.
Тодруулбал, М, Б нар Тайланд улсаас синтетик хар тамхийг хувийн эд зүйлд нуун хилээр нэвтрүүлдэг байсан бөгөөд уг бодисыг дөрвөн этгээд хүлээн авч, бусдад худалдан борлуулдаг байжээ. М, Б нарыг Тайланд улсын цагдаагийн байгууллага илрүүлэн саатуулсан байна.
Мөн Европоос синтетик гаралтай метамфетамин бодисыг худалдан авч, хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан бараа, гэр ахуйн бараанд нуун хилээр гаргаж, худалдаалах гэж байсныг цагдаа, тагнуулын байгууллага хамтран илрүүлжээ.
