Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамыг түр хугацаанд хаана

2026-04-15 10:001min
20260415-100020-file.jpeg
2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 08:00-12:00 цагийн хооронд Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамыг түр хааж, засвар арчлалтын ажил хийгдэх тул зорчигчид өөр маршрутаар зорчихыг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээлэв.

2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 08:00-12:00 цагийн хооронд А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамыг түр хугацаагаар хааж, замын засвар арчлалтын ажил хийхээр Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээлэв.

Тус хугацаанд Улаанбаатар хотоос зорчигчид Зэвсэгт хүчний 014-р ангиар дамжин Мандах маркетийн уулзвараар баруун тийш эргэж, Налайх дүүргийн төвөөр дамжин 4-р хорооны голын замаар зорчих боломжтой юм.

Зүүн аймаг болон Тэрэлжээс зорчигчид самбартай уулзвараар зүүн тийш эргэж, Налайх дүүргийн төвөөр дамжин зорьсон чиглэлдээ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.