Улаанбаатар хотын зургаан дүүргийн орон сууцны хорооллын авто замыг засварлана

2026-04-14 20:301min
20260414-203021-file.jpeg
Улаанбаатар хотын зургаан дүүргийн орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг 2026 онд нийслэлийн төсвийн 20.6 тэрбум төгрөгөөр засаж шинэчлэхээр төлөвлөжээ.

Улаанбаатар хотын зургаан дүүргийн орон сууцны хороолол доторх нийт 18.2 км авто замыг 2026 онд засаж шинэчлэхээр төлөвлөжээ. Тус ажлын зураг төслийг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан бөгөөд зураг төслийг тавдугаар сарын 15-ны дотор магадлалаар батлуулж барилгын ажлыг эхлүүлэх юм байна.

Орон сууцны хороолол доторх авто замын шинэчлэлтийн ажлын зураг төсөл боловсруулах үйлчилгээний тендерийг 2024 оны гуравдугаар сарын 26-ны өдөр зарласан байна. Засварлах дүүргүүдэд Сүхбаатар дүүрэгт 7, Чингэлтэй дүүрэгт 4, Баянгол дүүрэгт 13, Сонгинохайрхан дүүрэгт 4, Баянзүрх дүүрэгт 3, Хан-Уул дүүрэгт 2 авто зам багтаж байгаа юм.

Одоогоор аль хорооллын доторх авто замыг засварлах байршлыг тодорхой мэдээлээгүй байна. Эдгээр замыг нийслэлийн төсвийн 20.6 тэрбум төгрөгөөр засварлаж шинэчлэхээр баталжээ.

Сонгинохайрхан дүүрэгт хийгдэх засвар шинэчлэлтийн ажлыг “Баруун бүсийн зам засвар, ашиглалтын газар” ОНӨААТҮГ, харин бусад дүүргүүдэд болох авто замын засвар шинэчлэлтийг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нар тус тус гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.