“Хааны харгалзагч” кино Өмнөд Солонгосын түүхэнд хоёр дахь хамгийн олон үзэгчтэй кино болов

Өмнөд Солонгосын кино урлагийн түүхэнд хамгийн олон үзэгчтэй хоёр дахь кино нь “Хааны харгалзагч” (The King’s Warden) болжээ. Дистрибьютор компанийн мэдээлснээр, Бямба гарагийн өглөөний байдлаар тус кино 16.28 сая үзэгчтэй болж, 2019 оны инээдмийн “Extreme Job” киноны 16.26 сая үзэгчийг давсан байна.
Одоогоор “Хааны харгалзагч” кино нь зөвхөн 2014 оны түүхэн “The Admiral: Roaming Currents” (17.6 сая үзэгчтэй) киноны ард жагсаж байгаа юм. Гэсэн хэдий ч тасалбарын орлогоор “The King’s Warden” кино 156.9 тэрбум вон ($10.56 сая) олж, “The Admiral: Roaring Currents”-ын 135.7 тэрбум воны орлогыг давжээ.
Баасан гарагт тус кино Өмнөд Солонгосын кино театруудад 38,000 тасалбар борлуулалттайгаар гуравдугаарт жагсаж байсан бөгөөд үзэгчдийн тоогоор удахгүй тэргүүлэх боломжтой байна.
Чан Хан Жүний найруулсан “The King’s Warden” кино нь Чосон улсын хаан Данжоны хөдөө тосгонд цөлөгдөж байх үеийн амьдралыг харуулдаг. Кинонд хааны тосгоны ахлагч Ём Хён Дотой үүсгэсэн нөхөрлөл, залуу хааны сэтгэлийн зовлон шаналал, тосгоны ард иргэдийн амьдрал зэрэг сэдвүүдийг бодитойгоор дүрсэлсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж байна.
