Хөвсгөл аймагт ноолуурын үнэ 200 мянган төгрөгт хүрлээ

2026-04-13 07:301min
20260413-073014-file.jpeg
Хөвсгөл аймагт ноолуурын үнэ өсөж, нэг кг нь 200 мянган төгрөгт хүрсэн байна. Улсын хэмжээнд ноолуурын ханш 165-207 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Хөвсгөл аймагт ноолуурын үнэ 200 мянган төгрөгт хүрсэн байна. Өчигдөр оройноос эхлэн ноолуур кг тутамд 196-198 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр үдээс хойш үнэ нь өсөж, нэг кг ноолуурыг 200 мянган төгрөгөөр худалдаалж эхэлжээ.

Ноолуурын чанар нь газар нутгийн онцлогоос хамаарч өөр өөр үнэлгээтэй байдаг тул аймаг, сумдын хэмжээнд ханш нь хэлбэлздэг байна. Улсын хэмжээнд ноолуурын үнэ 165-207 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.