Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэв

2026-04-06 21:301min
20260406-213017-file.jpeg
2026 оны дөрөвдүгээр сарын 06-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, эмнэлэгт 62 хүн хэвтэн эмчлүүлж байна. Вакцинд хамрагдахыг уриалж байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 06-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдсэн талаар мэдээлжээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдол нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогоор эмнэлэгт 62 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гэрийн хяналтад гурван иргэн байна.

Насны бүлгээр авч үзвэл, улаанбурхан өвчний хамгийн өндөр тохиолдол 10-14 насны хүүхдүүдэд бүртгэгдэж, нийт 5265 хүн өвчилжээ. Түүнчлэн 0-4 насны 3579, 5-9 насны 1855, 15-19 насны 1796 хүүхэд улаанбурханаар өвдсөн байна.

Улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй халдварт өвчин боловч вакцинд хамрагдсанаар сэргийлэх боломжтой юм. Иргэд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан эсэхээ өрх, сумын эрүүл мэндийн төвд очиж цахим бүртгэлийн програмд бүртгүүлэхийг зөвлөж байна. Хэрэв вакцинд хамрагдаагүй бол даруй хамрагдаж, өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах хэрэгтэй.

Иргэд эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байж, халдвараас сэргийлэхийг уриалж байна.