Дархан-Уул аймгийн шүүгчдийг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гарлаа

2026-04-06 19:301min
20260406-193026-file.jpeg
Дархан-Уул аймгийн шүүгч нар шүүхийн тухай хуулийн зөрчил гаргасны улмаас Шүүхийн сахилгын хорооноос албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасан бөгөөд дээд шүүхийн хуралдаан энэ шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Дархан-Уул аймгийн нэр бүхий шүүгч нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.1-д заасан зөрчил гаргасан нь Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 10-р сарын 28-ны өдрийн СХМ/2025/0125 дугаар магадлал болон 2026 оны 1-р сарын 22-ны өдрийн ХТ/2026/0004 дүгээр хяналтын тогтоолоор тогтоогдсон байна.

Эдгээр зөрчилд үндэслэн Шүүхийн сахилгын хороо шүүгчдийг Монгол Улсын шүүгчийн албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл оногдуулжээ.

Сахилгын хэргийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан 2026 оны 4-р сарын 3-ны өдөр 001/СХХШТ2026/0002 дугаар тогтоолоор хянаж, өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.