Дархан-Уулд “Банкны санал асуулга” холбоосоор дамжуулан мөнгө алдагдсан хэрэг бүртгэгджээ

2026-04-06 10:001min
20260406-100019-file.jpeg
Дархан-Уул аймагт "Банкны санал асуулга" гэх хуурамч холбоосоор дамжуулан 26.3 сая төгрөг алдагдсан хэрэг гарч, цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна.

Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт “Банкны санал асуулга” гэх тодорхойгүй холбоос дээр дарснаар 26.3 сая төгрөгийг өөрийн данснаас алдсан тухай дуудлага бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдэд утсаар болон цахим платформоор ирж буй хуурамч зар, мэдээллийн холбоос дээр дарж орохгүй байх, хувийн мэдээлэл болон интернэт банкны нэр, нууц үгээр нэвтрэхгүй байхыг анхааруулж сэрэмжлүүлж байна.