Шинэ Засгийн газар багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхээр төсөвт тодотгол хийнэ

Монгол Улсын шинэ Засгийн газар багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх зорилгоор 2026 оны төсөвт тодотгол хийхээ мэдэгдлээ. Цалинг нэмэгдүүлэхэд 1.2 их наяд төгрөг шаардлагатай тул шаардлагагүй хөрөнгө оруулалтыг зогсоох зэрэг арга хэмжээ авах юм. Мөн хурал, зөвлөгөөн зохион байгуулах, тавилга, хэрэгсэл худалдан авахыг түр зогсоохоор төлөвлөжээ.
Өмнөх Засгийн газар багш нарын цалинг 2026 онд үе шаттайгаар 80 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь, аравдугаар сараас 30 хувиар нэмэхээр төсөвт санхүүжилт тусгасан гэж мэдэгдэж байв. Гэвч багш нар цалин амласан хэмжээнд нэмэгдээгүй талаар гомдол гаргасан бөгөөд шаардлагатай санхүүжилт төсөвт суулгаагүйгээс цалинг нэмэгдүүлэх боломжгүй болсон тухай асуудал үүссэн юм. Шинэ Засгийн газар энэ асуудлыг төсөвт тодотгол хийж шийдвэрлэхээр ажиллаж байна.
