Австри улс АНУ-ын цэргийн онгоцыг агаарын орон зайгаараа нэвтрүүлэхгүй гэж мэдэгдэв
2026-04-04 19:301min

Австри улс Ираны эсрэг цэргийн ажиллагаанд оролцож буй АНУ-ын цэргийн онгоцыг агаарын орон зайгаараа дамжин өнгөрүүлэхгүй байх шийдвэр гаргасан бөгөөд энэ нь тус улсын төвийг сахисан бодлоготой холбоотой гэж мэдэгджээ.
Австри улс Ираны эсрэг цэргийн ажиллагаанд оролцож буй АНУ-ын цэргийн онгоцыг агаарын орон зайгаараа дамжин өнгөрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Австри улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Михаэль Бауэрын мэдээлснээр, энэ шийдвэр нь тус улсын төвийг сахисан бодлоготой холбоотой юм.
Тэрбээр онгоцыг дамжин өнгөрүүлэх хүсэлтийг хүлээн авсан ч эхнээсээ зөвшөөрөөгүй гэдгийг онцолсон байна. Австри улс 1995 оноос хойш төвийг сахих бодлого баримталж байгаа бөгөөд энэ бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа аж.
Өмнө нь Испани зэрэг бусад улс орнууд ч Ираны эсрэг цэргийн ажиллагаанд оролцож буй АНУ-ын цэргийн онгоцыг агаарын хилээрээ нэвтрүүлэхгүй, цэргийн баазаа ашиглуулахгүй гэсэн шийдвэр гаргаж байжээ.
