С.Бямбацогтын хөрөнгө орлого, боловсрол, ажилласан туршлага

2026-04-03 10:001min
20260403-100023-file.jpeg
УИХ-ын даргад нэр дэвшиж буй С.Бямбацогтын 2020-2024 оны хөрөнгө орлого, өмч хөрөнгө, боловсрол, ажилласан туршлагыг танилцуулж байна.

УИХ-ын даргад нэр дэвшиж буй, парламентад таван удаа сонгогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтын Авлигатай тэмцэх газарт (АТГ) мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.

Тэрбээр 2020-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлсэн бөгөөд жилийн нийт орлого нь 67 сая төгрөг байжээ. Гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 346 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

С.Бямбацогтын нэр дээр гурван нийтийн орон сууц бүртгэлтэй бөгөөд амины орон сууцгүй гэж мэдүүлсэн байна. Мөн зуслангийн газар, байшингүй бөгөөд үйлчилгээний зориулалттай нэг барилга, нэг авто зогсоолтой бөгөөд эдгээрийн нийт үнэ 3.6 тэрбум төгрөг гэж үнэлжээ.

Тэрбээр тээврийн хэрэгсэл, малгүй гэж мэдүүлсэн бөгөөд өмчлөх эрхтэй гурван газар, эзэмших эрхтэй нэг газраа нийт 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна. Үүнээс гадна 249 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дотоодын банкинд 3.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай бөгөөд 3.3 тэрбум төгрөг бусдаас авах авлагатай гэж мэдүүлжээ. Зээлгүй гэж мэдүүлсэн байна.

С.Бямбацогт нь “Агротехимпекс” ХК, “Силикат” ХК, “Зоос Гоёл” ХК, “Таван Толгой” ХК, “Говь” ХК, “Хар тарвагатай” ХК, “Ремикон” ХК, “АПУ” ХК-д хөрөнгө оруулалт хийсэн байна.

Төгссөн сургууль, мэргэжил:
1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2-р 10 жилийн сургууль,
1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, эдийн засагч,
2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургууль, эдийн засагч,
2014 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:
1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий захирал,
2000-2006 онд “Нью Прогресс” ХХК-ийн захирал,
2006-2008 онд “Нью Прогресс” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
2008 онд “Нью Прогресс” группийн Ерөнхийлөгч,
2008-2012, 2012-2016, 2016-2020, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2013-2016 онд Монгол Ардын Намын бүлгийн дарга,
2016-2017 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд,
2018-2019 онд Ёс зүйн дэд хорооны дарга,
2019-2020 онд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
2020-2022 онд Хууль зүйн байнгын хорооны дарга,
2022-2024 онд Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд,
2024-2025 онд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд,
2025 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Монгол Улсын сайдаар ажиллах төлөвтэй байна.