Аутизмыг таниулах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2007 оны шийдвэрээр 04 дүгээр сарын 02-ны өдрийг “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр тогтсон бөгөөд энэ нь аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж, таниулахад чиглэсэн арга хэмжээ авахыг бүх гишүүн орнуудад уриалсан юм.
Дэлхий даяар ойролцоогоор 127 хүн тутмын нэг нь аутизмын эмгэгтэй гэж оношлогддог байна.
Монгол Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд хүүхдийн цэцэрлэгт 1008, ерөнхий боловсролын сургуульд 1275, мэргэжлийн болон техникийн сургуульд 18, насан туршийн суралцахуйн төвд 5, нийт 2306 аутизмын хүрээний эмгэгтэй суралцагч бүртгэгдсэн байна.
Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг ойлгож дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахыг уриалдаг.
Аутизмыг эрт илрүүлэх, хүртээмжтэй боловсрол олгох, гэр бүл болон нийгмийн халамж, дэмжлэгийг сайжруулах нь аутизмтай хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй юм.
