Засгийн газар Үндэсний баялгийн сангийн Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна
2026-04-01 13:301min

Засгийн газар Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох зорилгоор "Монгол хүн баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгыг эхлүүлжээ. Санал асуулга гуравдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Засгийн газар Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, мөн зарцуулалтыг зөв зохистой болгох зорилгоор “Монгол хүн баялгийнхаа эзэн” нэртэй Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна.
Энэхүү санал асуулгын нэгдүгээр шатны санал хураалт гуравдугаар сарын 27-нд орон даяар эхэлсэн бөгөөд эхний шатанд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэн оролцож саналаа өгсөн байна.
Санал асуулга энэ сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
