Нийслэлд скүүтэр, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулах журам шинэчлэгдлээ
2026-04-01 12:301min

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 10-наас скүүтэр, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулах бөгөөд насанд хүрээгүй иргэдэд унахыг хориглож, зөрчлийн хариуцлагыг эцэг эхэд ногдуулна.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 10-наас эхлэн скүүтэр, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж эхэлнэ.
Захирамжаар насанд хүрээгүй иргэдэд эдгээр тээврийн хэрэгслийг унахыг хориглож, унаж буй иргэдийг И-Монголиа системээр дамжуулан баталгаажуулах шаардлагатай боллоо.
Мөн скүүтэр, мопедтой явган хүний замаар зорчихыг хориглож, зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулна. Насанд хүрээгүй иргэн эдгээр тээврийн хэрэгслүүдийг унасан тохиолдолд эцэг эхийг нь 400 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай бөгөөд цагдаагийн байгууллага хяналт тавин ажиллах юм.
Энэхүү зохицуулалтыг Тээврийн цагдаагийн алба хэрэгжүүлж байна.
