УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд маргаан үүсэж, гишүүн Д.Энхтүвшин Т.Даваадалайтай маргалдав

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Туулын хурдны зам төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл, төсөвт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг авч байна.
Хуралдаан нэлээд ширүүн өрнөж, нийслэлийн төлөөлөгчид болон УИХ-ын гишүүдийн хооронд асуулт, хариултын үеэр хэд хэдэн зөрчил үүсэв.
Эдгээр зөрчил даамжирч, хуралдааны дунд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайтай маргалдаж, биеэрээ халдсан байна. Тэрбээр хуралдааны танхимын гадна болсон үйл явдалд тайлбар өгөөгүй бөгөөд хуралдаанд эргэн орсны дараа нийслэлийн төлөөлөгчдийн хандлагаас үүдэн ёс зүйгүй үйлдэл гаргасандаа уучлалт хүссэн юм.
