Монголын 3×3 сагсан бөмбөгийн шигшээ баг Сингапурт FIBA Asia Cup 2026 тэмцээнд оролцоно

2026-04-01 15:301min
20260401-153027-file.jpeg
Монголын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг 2026 оны дөрөвдүгээр сарын 1-5-нд Сингапурт болох FIBA Asia Cup 2026 тэмцээнд оролцохоор хөдөллөө. Тоглолтууд дөрөвдүгээр сарын 4-нд эхэлнэ.

2026 оны дөрөвдүгээр сарын 01-05-ны өдрүүдэд Сингапур улсад “FIBA 3X3 Asia Cup 2026” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.

Монголын 3×3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид тус тэмцээнд оролцохоор өнөөдөр Сингапур руу хөдөллөө. Манай багуудын тоглолт 2026 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр эхлэх юм.

Эмэгтэй шигшээ багийн тоглолтын хуваарь:
– 04/04-ний 15:00 цагт QD B/I багтай
– 04/04-ний 19:30 цагт Шинэ Зеландын багтай

Эрэгтэй шигшээ багийн тоглолтын хуваарь:
– 04/04-ний 15:50 цагт Тайванийн багтай
– 04/04-ний 18:40 цагт QD A/I багтай тоглоно.